“АС Милан” Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа

Аваргуудын лигийн 1/4 шигшээгийн хариу тоглолтод “Наполи” болон “Милан” багууд 1:1 тэнцлээ. Хариу тоглолт Неаполь хотод болсон юм.

“Милан”-ы багаас довтлогч Оливье Жиру 43 дахь минутад гоолдсон.

22 дахь минутад Жиру торгуулийн цохилтыг алдсан. Довтлогч хаалганы баруун булан руу цохисон ч хаалгач Алекс Мерет цохилтыг хаасан юм.

82 дахь минутад “Наполи”-гийн хагас хамгаалагч Хвича Кварацхелия 11 метрийн цохилтыг мөн алдсан. Тоглолтын 90+3 дахь минутад Неаполитаны довтлогч Виктор Осимхен гоол оруулж, тоглолтын эцсийн оноог авлаа.

Миланы баг эхний тоглолтод (1:0) хожсоноор тэмцээний хагас шигшээд шалгарлаа. 1/2 шигшээд “Милан” “Бенфика”-“Интер”-ийн тоглолтын хожсонтой нь тоглоно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn