Тэрбум модноос 17.6 саяыг нь тарьсан тухай мэдээллээ

2023-04-18

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.

2020 оны байдлаар манай улсын ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувийг эзэлж байна. 2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарих амлалт өгчээ.

2021 онд аймаг,  нийслэлийн хэмжээнд 2.6 сая, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2 сая буюу нийтдээ 17.6 сая ширхэг мод тарьж ургуулсан байна. 2023 онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд есөн сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая ширхэг мод тарьж ургуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ