Хятад иргэнд бүлэглэн хүч хэрэглэж гарын үсэг зуруулсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ

Хятад улсын иргэнийг бүлэг этгээдүүд хүч хэрэглэн өөрийн эзэмшлийн “Шинжиан шинфа” компанийн Монгол Улсын засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор хуурамч албан бланк тэмдэг бүхий баримт бичигт гарын үсгээ зурахыг шаардсан хэрэг гарч байжээ.

Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр иргэн “Э”-ээс манай захирал Вү Жөн Хүг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үл таних гурван залуу зодож гар утсыг нь дээрэмдлээ гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хэргийн талаар дэлгэрэнгүй:

Яллагдагч “О”,”Б”, “Э” нарын захиалгаар яллагдагч “Д”, “М”, “Б” “Т” нар нь Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Хятад ард улсын иргэн Вү жөн хүг өөрийн эзэмшлийн Toyota Land Cruiser машинд суулган түүний хүзүүнд хутга тулгах, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр хүч хэрэглэн “Шинжиан шинфа” компанийн Монгол Улсын засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан гэрээнээс татгалзуулах хуурамч албан бланк, тамга тэмдэг бүхий 2021 оны есдүгээр сарын 2-ны өдрийн албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж хүч хэрэглэжээ.

Уг хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn