Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. 2021 оны наймдугаар сарын 4-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Н.Мандуулыг томилсон юм. 

2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллаж байгаад Хөгжлийн банкны захирлаар томилогдсон.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удираж байсан. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд одоогоор Хөгжлийн банкнаас энэ талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn