
Синьхуа агентлагийн мэдээлснээр, 2023 оны эхний улиралд Хятадын ДНБ 28,499 их наяд юань буюу 4,14 их наяд ам.доллар болсон байна. Жилийн дүнгээр өсөлт 4.5%, өмнөх улиралтай харьцуулахад 2.2% их байна.
Үйлчилгээний салбар өндөр өсөлттэй (5.4%). Мөн ДНБ-ий өсөлтийг хөдөө аж ахуйн салбар (3.7%), аж үйлдвэр (3.3%) хангасан байна.
Өсөлт нэмэгдэж байгаа нь Хятад улс коронавирусын хатуу хязгаарлалтаас татгалзсантай холбоотой юм. 2022 онд Хятадын эдийн засгийн өсөлт 3% болж буурсан. Албан ёсны таамаг 5.5% байсан. 2021 онд ДНБ 8.4%, 2020 онд 2.2% -иар өссөн байна.
Олон улсын валютын сангийн таамагласнаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр энэ онд 70 гаруй хувь байх магадлалтай байна. ОУВС-гийн тооцоолсноор, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд 5.2 хувь болж, 2024 онд 4.5 хувь болж буурна.