
1957 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Хятадын экспорт импортын бараа бүтээгдэхүүний 133 дахь удаагийн үзэсгэлэн “Кантон файр” 4-р сарын 15-ны үдээс хойш нээгдлээ. Тус үзэсгэлэн нь 4-р сарын 15-наас 5-р сарын 5-ныг хүртэл 3 үе шаттайгаар зохиогдох бөгөөд үзэсгэлэнгийн талбай, оролцогчдын тоогоор шинэ ажмилт тогтоож байгаа аж.
Энэ жилийн үзэсгэлэн нь хуучин үзэсгэлэнгийн байрыг дахин ашиглахаас гадна 100 мянган метр квадрат талбай бүхий шинэ үзэсгэлэнгийн танхимыг нэмж ажиллуулж, нийт талбай нь 1.18 сая метр квадрат байснаа 1.5 сая метр квадрат болон өргөжиж, лангууны тоо нь 60 мянга байснаас 70 мянга болон нэмэгджээ.
Тус үзэсгэлэнд оролцохоор 34 мянган аж ахуйн нэгж Гуанжоу хотод хүрэлцэн очсон бол 9000 компани шинээр бүртгүүлж, 39271 аж ахуйн нэгж цахимаар оролцож байгаа аж.