Японд өндөг тансаг хэрэглээнд тооцогдох болжээ

Япон улсад шувууны томуу тархасны улмаас тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Шувууны томууны улмаас тус лус өндөглөгч тахианыхаа ес орчим хувь буюу 17 сая тахиаг устгалд оруулсан байна.

Улмаар өндөгний бөөний үнэ жилийн хугацаанд 70 орчим хувиар өсөөд байгаа аж.  Дунд хэмжээтэй нэг кг өндөг 350 иен буюу 2.62 ам.доллар буюу 9100 орчим төгрөг болжээ.

Өдөр тутмын хоолны голлох орц гэж нэрэлж болох өндөгний үнэ нэмэгдсэнээр зарим хоолны газрууд өндөг орсон хоолоор түр хугацаанд хэрэглэгчдэд үйлчлэхгүй байхад хүрлээ.

Эх сурвалж: BBC

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn