Японы ГХЯ: Орос улс Курилын арлуудын өмнөд хэсгийг “хууль бусаар эзэлсэн”

Японы Гадаад хэргийн яамны “Цэнхэр дэвтэр” хэмээх дипломат харилцааны тухай жил тутмын илтгэлдээ тус улсын засгийн газрын төлөөлөгчид Курилын арлуудын өмнөд хэсгийг “Японы бүрэн эрхт байдалд харьяалагддаг Японы анхны газар нутаг мөн. Тус газар одоогоор Оросын хууль бус эзлэн түрэмгийлэлд байна” гэжээ.

Японы улс төрчдийн үзэж байгаагаар эдгээр нутаг дэвсгэрийн өмчлөлийн асуудал нь “Япон, Оросын өнөөгийн харилцааны хамгийн ноцтой асуудлын нэг” ажээ.

Үүний дотор Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Япон ОХУ-ын эсрэг хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан энхийн гэрээний асуудлаарх хэлэлцээний үйл явцыг зогсоох Москвагийн шийдвэрийг Японы ГХЯ дахин шүүмжилжээ.

Түүнчлэн, Курилын өмнөд хэсэгт Оросын цэргийн сургуулилт явагдаж байгаатай холбогдуулан Оросын талд байнга эсэргүүцлээ илэрхийлж байгаагаа ГХЯ-ны төлөөлөгчид онцолсон байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn