
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шинээр баригдах цахилгаан станцуудын талаар дараах мэдээллийг өглөө.
- Оюутолгой компанид жил тутамд 1.3 тэрбум КВт/ц эрчим хүчийг 9.6-11 центээр нийлүүлэх гэрээг хийсэн. “Тавантолгой” ДЦС-ын үндсэн хэрэглэгч Оюутолгой ХК.
- 300 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгой” ДЦС ашиглалтад орохоор 1.3 тэрбум КВт/ц эрчим хүчийг өгнө. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа тогтмол болохоор 2 тэрбум КВт/цагийн эрчим хүч хэрэглэх тооцоо бий.
- “Тавантолгой” ДЦС-ын гурав дахь блокийг барихаар Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо бүрэн хангах нөхцөл бүрдэнэ. “Тавантолгой” ДЦС-д ямар нэг эвдрэл саатал гарвал Бөөрөлжүүт, Багануурын цахилгаан станцаас эрчим хүчээр хангана.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 онд ашиглалтад орно.
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд Хөгжлийн Банкнаас 10 орчим сая ам.долларын зээл авсан. ОХУ ЮНЕСКО-д гомдол гаргаснаас төсөл зогссон.
- ТЭЦ-3 Хөгжлийн Банкнаас зээл авсан, өнгөрсөн долоо хоногт өр төлбөрөөсөө барагдуулсан, зээлийн хугацааг хойшлуулна.
- Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хүнд байгаа. Санкт Петрбург хотод зургаадугаар сарын 14-17-ны хооронд эдийн засгийн форум болно. Уг форумд ОХУ-ын Засгийн газраас намайг урьсан. Энэ үеэр Эгийн голын усан цахилгаан станцын маргаантай асуудлыг эвийн замаар шийдэх саналыг ОХУ-д тавьсан, үр дүн гарах байх гэж найдаж байна.