
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүүр” ажиллагааны хүрээнд тэтгэвэрт гарсан ч төрөөс цалинждаг байдлыг хална.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
МАН-ын үндсэн эрх ашиг бол төрийг эрүүл, тунгалаг байлгахад оршиж байна. Төрийг цэвэрлэх, илүү хариуцлагатай болгох нь МАН-ын үндсэн эрх ашиг байх болно. Шүүр ажиллагааны хүрээнд төсвөөс тэтгэвэр авч байгаа хүнийг цалинжуулахгүй байх заалт Төсвийн тухай хуульд тусгагдсан. Өнөөдрийн байдлаар 6161 алба хаагч тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс цалинжиж байгаа. Төрийн тусгайн 156 хүн цэргийн насны тэтвэр тогтоолгочихоод цалингаа авч байна. 6161 хүнийг төсвөөс цалинжуулахад 7.5 тэрбумын зардал гарсан байна. Бүтэн жилээр тооцвол 30 тэрбумын цалин гарахаар байна.
Цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон хүний цалинд нэг жилд нэг тэрбум төгрөгийг зарцуулж ирсэн байна. Тэтгэвэрт гарсан хүмүүсийг цалинжуулахгүй байснаар залуу мэргэжлийн боловсон хүчнийг төрийн албад ажиллуулах боломж бүрдэнэ.
Тэтгэвэрт гарсан ч ажиллаж буй алба хаагчид дунд мэргэжлийн боловсон хүчин олдохгүйн улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсээ урьж ажиллуулж буй тохиолдлууд байгааг дурьдах нь зүйтэй. Үүнийг ялгаж салгана.
Т.Багабанди Оюутолгойн ТУЗ-ын гишүүнээсэээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд бодлогоор зөвлөх зорилгоор ажиллаж байсан. Далд уурхайн ажиллаж эхэлсэн тул ийнхүү чөлөөлөгдөхөөр болсон. Мөн Х.Бадамсүрэнг ‘Эрдэнэс Монголын Зэс метал’ группийн даргынүүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг тус группийн үйл ажиллагааг эхлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.