
Монгол улсын нүүрсний импорт нэмэгдэж байгаа мэдээлэл сүүлийн үед их харагдах болсон. Өчигдөр л гэхэд нийт 2273 машинаар 259587.1 тн нүүрс экспортолсон тухай УИХ-ын гишүүн, Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар сошиалаар мэдээллээ.
Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed
Өчигдөр 2023.04.11-нд Монгол улс нэг өдөрт хамгийн их нүүрс экспортоллоо. Гашуунсухайт боомтоор 1176 машинаар 148980 тн, Шивээхүрэн боомтоор 574 машинаар 74267.8 тн, Ханги боомтоор 285 машинаар 20805 тн, Булган боомтоор 120 машинаар 8723.7 тн, Бичигт боомтоор 109 машинаар 5616.6 тн, Хавирга боомтоор 9 машинаар 1194 тн буюу нийт 2273 машинаар 259587.1 тн нүүрс экспортоллоо. Монгол улсын валютын нөөц 3.6 тэрбум $ болж нэмэгдлээ.
