Г.Ариунбуян: Гал түймрийн 80-90 хувь нь иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой

2023-04-12

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хаврын хуурайшилттай үед ил задгай гал гаргахгүй, тамхины ишээ хаяхгүй байхыг иргэдэд уриаллаа.

Тэрбээр “Өнгөрсөн 72 цагийн хугацаанд 10 газар түймэр гарлаа. Дорнод аймгийн Халх гол Матад суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас тархаж, 2.4 сая га талбайд хохирол учруулсан. Түймрийн эрсдэл хуурайшилтаас гадна иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Иргэд хээр, ой сан бүхий газар явахдаа ил задгай гал тавих, тамхины ишээ хаях тохиолдлууд гарч байна. Энэ тал дээр Цагдаагийн байгууллагаас шалгах үйл ажиллагаа явуулж байна. Гарч байгаа түймрийн 80-90 хувь нь иргэдийн буруутай үйл ажиллагаатай холбоотой.

Хаврын хуурайшилттай үед ил задгай гал гаргахгүй, тамхины ишээ хаяхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ