УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэнэ

2023-04-12

Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй, олон холбогдогчтой нүүрсний хулгайн хэргийн гол “толгойлогч” гэх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татан шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Их хурлын даргад өргөн мэдүүлснээр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж, гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүссэн гэдэг дээр санал нэгдсэн.

Уг нь Н.Наранбаатар гишүүнийг ч түдгэлзүүлэх санал орж ирсэн ч УИХ-ын гишүүдийн 53 хувийн саналаар үлдээд буй.

Тэгвэл бүрэн эрхээсээ түдгэлзэх гишүүнээр Ш.Раднаасэд тодроод байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлээгүй, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, төрийн ажилд санаатайгаар саад хийсэн гэх үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгаа талаарх яриа тархаж байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг анх АТГ-аас зарлахад МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Б.Баттөмөр нарыг нэрлэж байсан билээ.

Холбоотой мэдээ