Камила Валиева Монголд болох уран гулгагчдын нэгдсэн тоглолтод оролцоно

2023-04-11

Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Мөсөн өргөөд тив дэлхийн уран гулгалтын аваргууд хүрэлцэн ирж, шилдэг үзүүлбэрээ толилуулах  гэж байна.

Тодруулбал, Биеийн тамир спортын хорооноос Монголд анх удаа бүрэн хэмжээний уран гулгалтын шоу тоглолтыг ирэх тавдугаар сард Степпе Аренад зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолт ирэх тавдугаар сарын 6-нд болно. Тасалбар 30-150 мянган төгрөгийн үнэтэй байна.

Тоглолтод:

  • Камила Валиева
  • Елизавета Туктамышева
  • Аделия петросян
  • Софья Акатьева
  • Евгений Семененко
  • Дмитрий Алиев
  • Марк Кондратюк
  • Петр Гуменник
  • Анастасия Мишина & Александр Галлямов
  • Евгения Тарасова & Владимир Морозов
  • Алёксандра Бойкова & Дмитрий Козловский
  • Викторя Синицына & Никита Кацалапов нарын уран гулгагчид оролцоно.

Холбоотой мэдээ