УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-04-11

АТГ-аас УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д албан тушаалын давуу байдлаа ашиглан давуу байдал үүсгэсэн хэргээр буруутган, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

“Страто” ХХК нь УИХ-ын дарга асан З.Энхболдын дүүгийн хувь эзэмшдэг, түүний хамаарал бүхий компани гэгддэг.

Харин Б.Энх-Амгалан нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон нэгэн. 2016 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялсан бол 2020 онд тойргоо сольж, Говь-Алтай аймагт өрсөлдөн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон билээ.

Холбоотой мэдээ