Ирэх долоо хоногийн Лхагва гарагаас 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт улс даяар 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр явагдах товтой.

17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт ИТХ-ын сонгууль болох юм. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох гэж байгааг Бүртгэлийн байгууллагаас мэдээллээ. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээх ажээ.

17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт 46 мандаттай.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:

  1. Архангай аймгийн Ихтамир сум
  2. Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг сум
  3. Баян-Өлгийн Буянт сум
  4. Булган аймгийн Хангал сум
  5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээговь сум
  6. Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ сум
  7. Дорнод аймгийн Чойбалсан сум
  8. Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд сум
  9. Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, Хархорин сум
  10. Өмнөговь аймгийн Ноён сум
  11. Сүхбаатар аймгийн Уулбаян сум
  12. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар сум
  13. Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт сум
  14. Увс аймгийн Давст, Түргэн сум
  15. Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн сум
  16. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл сум
  17. Хэнтий аймгийн Батширээт сум
  18. Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэг.

Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй  election.burtgel.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтойг СЕХ мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn