“Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох байдлаар ХЗДХЯ сүүл мушгив

2023-04-10

Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгож буй байдлаар нь сар бүр яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт үнэлгээ өгч эхлээд байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан энэхүү анхны үнэлгээгээр  Хууль зүй, дотоод хэргийн яам сүүл мушгиад байгаа бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам бусдыгаа тэргүүлж байгаа аж.

Мэдээллээ ил тод болгож байгаа байдлаар нь дараах үнэлгээг өгчээ.

  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 91.25 хувь
  • Боловсрол, шинжлэх ухааны яам тус бүр 91.25 хувь
  • Барилга хот байгуулалтын яам 87.50 хувь,
  • Зам тээврийн хөгжлийн яам 87.50 хувь,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам 85 хувь,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 84.50 хувь
  • Эрүүл мэндийн яам 75 хувь,
  • Сангийн яам 73. 75 хувь,
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16 хувь,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам 71.93 хувь,
  • Соёлын яам 65 хувь,
  • Батлан хамгаалах яам 57.50 хувь,
  • Хууль зүй, дотоод хэргийн яам 46.25 хувийн үнэлгээ аваад байна.

Холбоотой мэдээ