
Монгол улс 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ хүрээнд олон ажил хийж буй. Тэгвэл 2023 оны дөрөвдүгээр сарын 4 буюу өчигдрийн байдлаар Монгол Улсад 107,877 жуулчин иржээ.
Энэ нь эхний улирлын зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт болсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.
Жуулчдыг зорин ирж буй улсаар нь харвал
- ОХУ-аас 62,000 (57.4%)
- БНХАУ-аас 19,663 (18.2%)
- БНСУ-аас 7,966 (7.3%) гэх мэт.
Нийт ирсэн жуулчны 80.7 хувь нь визгүй орноос, 3.1 хувь нь түр чөлөөлсөн орноос ирсэн бол 21.5 хувь нь визтэй орноос иржээ.