
Нэг жилд 500 гаруй тэрбумын дүн бүхий ипотекийн зээлийг олгоно. Ингэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхээр болжээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
Одоо бүрдсэн байгаа сангийн хүрээнд л ипотекийн зээлийг олгоно. Жилдээ 500 тэрбумын ипотекийн зээл гаргахаар төлөвлөж байна. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт дээр анхаарч байна. Ойрын 2027 он гэхэд дахин төлөвлөлтийн хүрээнд 82 мянган айлын орон сууцыг барих төлөвлөгөөтэй байна. Тэр хүрээнд ипотекийн зээлийг олгоно. Ипотекийн зээлийн хувийг дур зоргоороо шийдэж болохгүй. Хамаагүй хямд болвол эдийн засгийг сүйтгэнэ. Ипотекийн зээлийг 500 тэрбумаас хэтрүүлэхэд эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж үзэж байна.
Ипотекийн зээл Засгийн газарт шилжихээр ТОСК-оор дамжуулж хийх шаардлага үүснэ. Залуучууд орон нутагт орон сууцтай болъё, гэр хорооллын иргэд гудамжаа чөлөөлөөд орон сууцтай болъё гэвэл тэр айлуудад ипотекийн зээлийг олгох зэрэг бодитой зүйлийг хийх хэрэгтэй.
Хөдөөгийн нэг нөхөр хотод ирээд орон сууц аваад байвал урсгал зогсохгүй, Улаанбаатарын асуудал шийдэгдэж дуусахгүй. Орон нутгийн иргэд хотод орон сууц авахад ямар ч байсан хүүгийн хөнгөлөлт байхгүй.
Зөв бодлого явуулахгүй бол Улаанбаатар луу төвлөрөөд байвал түгжрэл, утааны асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.