Манай улсын Сүмбэр боомттой залгаа Рашаан боомт сэргэжээ

2023-04-04
Өвөр Монголын Рашаан боомтын ачаа тээвэрлэлтийн гаалийн бүрдүүлэлтийг өчигдөр албан ёсоор сэргээжээ. Өмнө нь хэсэг хугацаанд“чиргүүл солих” хэлбэрээр тээвэр хийж байсныг өөрчилж ердийн  гаалийн бүрдүүлэлт  болгож зохицуулжээ.

Монгол улсын Сүмбэр боомттой залгаа Рашаан боомт нь Хятад улсын умард чиглэлд нээлттэй байлгах, олон улсын худалдааны хөгжлийг дэмжих чухал гарц юм. 2022 оноос хойш Рашаан хот тус боомтын халдвараас хамгаалах тоног төхөөрөмжийг сайжруулж, боомтын бүсийг шинэчилж, Хятад, Монголын хил орчмын иргэдэд зориулсан дэлгүүр, худалдааны бүс зэрэг төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 290 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, боомтын нээлттэй хөгжлийн шинэ орон зайг өргөжүүлж, боомтын хоёр талт худалдааны шинэ платформыг бий болгожээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, боомтыг нээхийн өмнө Рашаан хотын  олон компани Монгол улсын худалдааны нийгэмлэг, компаниудтай жилд 400 мянган тонн төмрийн хүдэр импортлох гэрээ байгуулж, худалдааны хэмжээ 14 сая ам.долларт хүрсэн байна.  Ирэх 5 жилд Рашаан хот өвс бордоо, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, төмрийн хүдэр импортлох талд түлхүү анхаарч, хил орчмын аялал жуулчлал, хил дамнасан аялал жуулчлал, монгол бүтээгдэхүүн борлуулах дэлгүүр байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлж, импортын барааны борлуулалтыг 240 сая юаньд хүргэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд  шинэ эрч хүч сэлбэх болно.

Холбоотой мэдээ