З.Цогтгэрэл: Багш нарын цалинг гурав дахин нэмэгдүүлж, шүүгч нартай адил цалинтай болгох хэрэгтэй

2023-04-04

Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө суулт хийж байна. Тэрээр “Боловсролын салбарын багш ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг УИХ, Засгийн газар анхаарал хандуулж авч хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тэмцлээ зогсоохгүй” гэдгээ мэдэгдээд буй.

Тэрбээр “Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ядуурсаар байна.

Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүс цалингаас өөр орлогогүй байдаг. СӨБ, ЕБС-д 1-11 ажлын байрны дутагдалтай байна. Боловсролын сайд маань багш, ажилчид бүгд нэг саяас дээш цалинтай байгаа нь ташаа. ТҮ-1-3-аар цалинжиж байгаа хүмүүс 565 мянган төгрөгийн цалин авч сургууль, цэцэрлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж байна. Боловсролын салбар эргээд өөрөө ажиллах хүчний хомсдолд орж байна.

Суурь цалинг нэмэхгүй бол багшийн цалингаар ажиллах боломж байхгүй байна. Өнгөрсөн жил боловсролын салбарт орж ирсэн залуу багш нараас 2000 гаруй нь Солонгос руу гарсан байна.

Суурь цалинг шүүгч нарын цалинтай адил болгож буюу гурав дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэлээ.

Холбоотой мэдээ