“Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл хулгайлаад, задалж зарах гэж байсан этгээдийг цагдаа барьжээ

“Хашаанд байсан “Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл гуравдугаар сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахад урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Энэ этгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоосон бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө. 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn