Гурван настай хүүгийн ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагаас гаргажээ

Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүг зодож гэмтээсэн гэх хэргийн асуудлаар мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Гурван настай хүүг зодсон гэх хэрэгт Э-г нэг сарын хугацаатайгаар цагдан хорьсон. Мөрдөн шалгах ажиллагааг явуулаад яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа.

Хүүгийн биеийн байдал дээрдэж, өнөөдөр Турк улс руу эмчилгээнд явахаар болсон тухай ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгсөн байсан. Түүний ээжийг яллагдагчаар татах саналыг цагдаагийн байгууллагаас тавьж байгаа” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn