Гурван настай хүү эмчлүүлэхээр Турк улс руу явжээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл аван, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Б.Батзаяаг  Турк улсад эмчлүүлэхээр өнөөдөр явжээ. Хүүг Турк улсад хүргэхэд аав нь мөн ГССҮТ-ийн эмч, сувилагч нар хамт явж байна.

Б.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай байгаа. Аав нь ард түмнээс хандив хүссэнээр 65 сая төгрөг цугларсан бөгөөд үлдэгдэл эмчилгээний төлбөрийг босгохын тулд рок попын дуучид“Амьдрал бэлэглэе” тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд UB Palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Уг тоглолтоос олсон орлогыг Б.Батзаяа хүүг эмчлүүлэхэд зориулна. Хүүгийн биеийн байдал зовуурьтай, унтаж чадахгүй байгаа хэмээн авга ах нь ярьжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn