Увс аймагт 4,3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Бөхмөрөн суманд өнөө өглөө 4,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ.

3 дугаар сарын 30-ны өдрийн 06:57:28 цагт болсон газар хөдлөлтийн голомт нь сумын төвөөс зүүн хойд зүгт 4 километрийн зайд байжээ.  Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn