Х.Болорчулуун: Манайхаас өөр үхрээ ээмэгжүүлээгүй улс байхгүй. Ээмэгжүүлэх зардлын 50 хувийг улс гаргана

2023-03-29

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

Үхэр сүргээ ээмэгжүүлэх нь эдийн засгийн хувьд маш ач холбогдолтой. Манайхаас өөр үхрээ ээмэгжүүлээгүй улс байхгүй. Малчид сайн чанарын унахгүй ээмэг чухал байна. Унахгүй ээмэг байвал өнгөөр будаад, тамгалаад байх хэрэггүй гэж байна. Малчид ээмэгнийхээ зардлын 50 хувийг, улс 50 хувийг даана. Удмын сангийн тухай хуулиар бүх хуулиа бүртгэлжүүлэх хуультай. Хуулийн хэрэгжилтийг ХХААЯ хангана. Баахан ээмэг гээд мөнгө төгрөг идэх гэж байна гэж хардаж байна. ХХААЯ дээр тендер зарлагдахгүй, Төрийн худалдан авалт дээр тендер зарлагдаад явж байгаа. Дөвөрдүгээр сарын эхээр ААН нь шалгарна.

Холбоотой мэдээ