“Челси” клуб хуучин эзэн, Оросын бизнесмэн Роман Абрамовичийн эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас 121 сая фунт стерлингийн алдагдал хүлээсэн бөгөөд 2022 онд 481.3 сая фунт стерлингийн санхүүгийн эргэлт хийсэн гэж тус клубын санхүүгийн тайланд дурджээ.
Шинэ гэрээнд тавьсан хязгаарлалт нь урт хугацаанд нөлөөлсөн тул хориг арга хэмжээ нь ирэх жилүүдэд клубын санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлнө гэж Челси үзэж байна. “Энэ жил алдагдал хүлээсэн, хориг арга хэмжээнүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудал гарсан ч клуб УЕФА болон Премьер лигийн санхүүгийн дүрмийг дагаж мөрдсээр байна” гэж Челси мэдэгджээ.
2022 оны 3-р сард Роман Абрамович Украинд Орос цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс болж Их Британийн хоригт орсон. Эзэмшигчийнхээ эсрэг хориг арга хэмжээ авхуулсны улмаас клуб тусгай зөвшөөрөл авсан. Энэ нь клубын тоглолтын тасалбар худалдах, тоглолтын захиалга хүлээн авах, тоглогчидтой гэрээ байгуулахыг хязгаарласан. Хязгаарлалт нь тухайн оны тавдугаар сар хүртэл хүчинтэй байсан бөгөөд “Челси”-г Америкийн бизнесмэн Тодд Бохли тэргүүтэй консорциум худалдаж авсан.
Их Британийн эрх баригчидтай байгуулсан гэрээний дагуу ноён Абрамович клубээ худалдсанаас олсон бүх орлогыг Украин дахь цэргийн ажиллагааны хохирогчдод туслах санд шилжүүлэх ёстой.