Хойд Солонгос Япон тэнгис рүү дахин хоёр баллистик пуужин харважээ

Хойд Солонгос Япон тэнгис рүү дахин пуужин харвасан хэмээн Өмнөд Солонгос болон Японы армийн албаныхан мэдэгдэв.

Yonhap болон NHK агентлагийн мэдээлснээр хоёр пуужингийн нэг нь Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан байна. Тус улсын эргийн хамгаалалтынхан хөлөг онгоц болон нисэх онгоцуудыг мэдээллийг дагаж мөрдөхийг уриалжээ. Цэргийнхэн нислэгийн зай, өндөрт дүн шинжилгээ хийж байна. Хойд Солонгос энэ мэдээллийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Сөүл, Вашингтонтой зөрчилдөж байгаа энэ үедээ Хойд Солонгос пуужин хөөргөлтөө нэмэгдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын армийн хамтарсан сургуулилалтын хүрээнд сүүлийн хөөргөлтүүд болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пхеньян цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай усан доорх шинэ нисгэгчгүй онгоцыг туршсан юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn