С.Чинзориг: Хүний эрүүл мэндийн 10-12 хувь л эмнэлэгтэй холбоотой, бусад нь өөртэй чинь холбоотой

УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

С.Чинзориг “Шулуухан хэлэхэд, эрүүл мэдийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт бага байгаа. Хавдрын эмнэлэг, Зүрх судасны төв, Сүрьеэгийн эмнэлэг, Эрхтэн шилжүүлэх төвтэй болох гээд олон жилд ярьж байгаа. Өнөөдөр барьж чадаагүй л байна. Гэтэл гааль, татвар, цагдаа, тагнуулын барилгууд хурдан баригдаж байна.

Ийм л хөрөнгө оруулалтын бодлого явж байна. Тиймээс УИХ-ын гишүүд дэмжиж эрүүл мэндийн салбарт хийх хөрөнө оруулалтад бодлогын өөрчлөлт хиймээр байна. 

Хоёрдугаарт, иргэдээ зөв амьдрах арга ухаанд сургах, амьдралын зөв дадал зуршилтай болгох нь чухал байна. Хүний эрүүл мэдийн асуудлын 10-12 хувь нь л эрүүл мэндийн байгууллагатай холбоотой, бусад нь өөртэй чинь холбоотой гэсэн олон улсын судалгааны дүн байдаг” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn