
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Хятадын талаас холбогдох саналыг хараахан хүлээж аваагүй байна. Украины удирдагч энэ тухай Японы The Yomiuri Shimbun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зеленский “Би Хятадаас зуучлах санал хүлээж аваагүй. Надад уулзах санал ирээгүй” гэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр БНХАУ-ын даргатай ярилцахад бэлэн байгаагаа дипломат шугамаар өмнө нь мэдэгджээ.
Өмнө нь Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк Хятад, Украины удирдагчдын яриа хэлэлцээг зохион байгуулах боломжгүй гэж байв.
Үүний зэрэгцээ энэ яриа хэлэлцээг Киевт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсын ГХЯ-ны дарга Дмитрий Кулеба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак нар холбогдох асуудлыг хэлэлцэж байна.