Л.Оюун-Эрдэнэ: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын зуурсан бантанг чинь цэвэрлэх гэж үйлээ үзэж байна, Д.Ганбат гишүүн ээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы индрээс танилцуулав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Засгийн газрынхаа гишүүдийг солиод, холиод л байгаагаа Ерөнхий сайд өөрөө юу гэж бодож байна вэ. Хаврын тэнгэр шиг байж болохгүй. Энэ дээр бол манай намын зүгээс ямар ч асуудал байхгүй шүү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тогтдог. Шулуухан хэлэхэд нүүрс, зэс гэсэн хоёр бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг нь худалдаж авч, банкаар дамжуулж, улс төрийг барьцаалах гэсэн нөхдүүд гарч ирсэн нь нууц биш. Өнгөрсөн бүх хугацааны санхүүжилтыг энэ хүмүүс босгож, дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлж, Төрийн ордонд биш ордныг тойрсон байшингуудад шийдвэр гардаг болсон байна.

Монгол Улс цааш явъя гэвэл нүүрс тойрсон мафийг ил болгохоос өөр аргагүй.

Одоо эдийн засаг тэлж, төсөв давж биелж байгааг харвал ийм хэмжээний далд эдийн засаг байсан гэсэн үг. Одоо ч ил, далд олон асуудлууд үүсэж, биржээр нүүрсээ худалдаалахад асуудал гарч, хил дамнасан компаниудын эрх ашиг хөндөгдөж байна. Ойрын 15-20 жилийн хугацаанд нүүрс, зэс ил тод байхгүй бол шударга ёсыг ярихад хүнд.

Энэ нөхцөл байдлыг л өөрчлөе гэж байгаа. Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдаар татагдсан тул ажлаа өгөөд, шалгуулна гэдгээ өөрөө хэлсэн. Ингэж биш төрт ёс, төрийн легитим бий болж, аалзны торыг тасалж байж эгэл жирийн чөлөөт эдийн засгийн тухай ярих боломжтой болно.

Эрдэнэтийн 49 хувиас авахуулаад Оюутолгой гээд олон асуудал чинь танай намаас сонгогдсон Х.Баттулга, Ц.Элбэгдорж нартай холбоотой. Энэ зуурсан бантанг чинь цэгцлэх гэж үйлээ үзэж байна. Тэгэхээр энэ дээр улс төржөөд хэрэггүй. Бусад нүүрстэй холбоотой асуудлууд бүгд ил тод болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn