“Хавдрын өвчлөлөөр тэргүүлж, ходоодны шархлаа түгээмэл байгааг ундны усны чанартай холбож үзэх ёстой”

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын Үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ улсын хэмжээнд усны стандартад хийсэн шалгалтын дүнг танилцуулав.

Тэрбээр “Монгол орны ундны усны чанартай холбоотой асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. 3.4 сая хүнтэй улс хэдий хэмжээний усыг ууж байгааг, яагаад хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна, халдварт өвчин гараад байна гэдгийг хөндөх ёстой. Ходоодны шархлаа, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөр жилдээ 100 мянган орчим хүүхэд өвдөж байна. Идэж байгаа хүн, ууж байгаа устай холбож үзэхээс арга байхгүй.

MNS 0900:2018 гэсэн ундны усны стандарт байгаа. 2022 онд хийсэн шалгалтаар хангайн бүсэд усны 35 хувь, төвийн бүсэд 52, зүүн бүсэд 25 хувь, говийн бүсэд 14 хувь, баруун бүсэд 32 хувь нь шаардлага хангасан байна.

Ийм хэмжээний усыг ахуйдаа хэрэглэж байна. Энэ бол анхаарлын тэмдэг тавих хэмжээнд очсон байгаа” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn