Л.Алтанцэцэг маргааш Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө тулалдана.

Өчигдөр сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтууд болж 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг мөнгөн медалийн болзол хангах тулаанаа Марокко улсын тамирчин 25 настай Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгуулснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.