Б.Хурцын охин Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл авч Канадад суралцжээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрсийг зарласан. Үүн дотор төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдээс гадны олны танил эрхмүүд хамрагджээ.

Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун тус зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл авч Канад улсын Бритиш Колумбиа Их сургуульд суралцсан бол УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд Боловсролын зээлийн сангаас 106 мянган ам.долларын зээл аван гадаадад суралцаж байна.

Мөн “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага (ТББ)-ын тэргүүн Х.Бат-Ялалт 28 мянган ам.долларыг БЗС-аа авч АНУ-ын Оклахомагийн их сургуульд хоёр жилийн хугацаанд суралцжээ.

IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжин Боловсролын зээлийн сангаас 170 мянган ам.долларын зээл авч, АНУ-ын Вашингтоны их сургуульд Эдийн засаг чиглэлээр суралцсан байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn