УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал АТГ-аас прокурорт иржээ

2023-03-23
“Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн. Улсын ерөнхий прокурор уг саналтай  танилцаж байна” хэмээн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгааг АТГ-аас мэдээлж байсан билээ.

Холбоотой мэдээ