
БНХАУ-ын тэргүүний ОХУ-д хийсэн айлчлалын гол үр дүн нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлийг баталгаажуулсан явдал байсан гэж тэд дүгнэжээ.
Путин, Ши Жиньпин нарын мэдэгдэлд ойрын хугацаанд Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны 8 үндсэн зүйлийг тодорхойлсон байна.
Эхнийх нь цахим болон шинэлэг хэрэгслүүдээр дамжуулан худалдааны цар хүрээг нэмэгдүүлэх, бүтцийг оновчтой болгох явдал.
Хоёрдугаарт, хоёр талын худалдааг хөгжүүлэх ложистикийг сайжруулах (Амураар дамжих шинэ гүүр, шинэ замууд).
Гурав дахь нь санхүүгийн хамтын ажиллагааны өсөлт (хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, зээл олгоход үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглах).
Дөрөв дэх зүйл бол эрчим хүчний төслүүдийг (АЦС) хөгжүүлэх, харилцан болон дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах (Сибирийн эрчим хүч-2 хийн хоолой – жилд 50 тэрбум шоо метр хий).
Тавдугаарт, бордоо, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх.
Зургаа дахь нь технологи, инновацийг (сансар, нисэх онгоц, автомашины үйлдвэр) хөгжүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх явдал юм.
Долдугаарт – аж үйлдвэрийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх.
Наймдугаарт – хөдөө аж ахуй, агро-комплексийн хамтарсан төслүүд (БНХАУ-д мах, сүүн бүтээгдэхүүн, үр тарианы нийлүүлэлтийг өсгөх).
Худалдааны эргэлтийн өсөлт – энэ онд 200 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлнэ. Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын тухайд Москва Хятадын энхийн төлөвлөгөөг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдлээ.