Л.Алтанцэцэг боксын ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангалаа

Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Монголын баг анхны медалиа хүртлээ. 48 кг-д зодоглосон ОУХМ Л.Алтанцэцэг Узбекистаны Ф.Фозиловаг 5:0 оноогоор ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Ингэснээр Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй боксчин болж байна. Тун удахгүй манай өөр нэг боксчин О.Есүгэн мөн хүрэл медалийн төлөө тулалдах болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn