С.Чинзориг: Байгалийн цагийг урагшлуулах бус ажил эхлэх цагийг урагшлуулах нь илүү оновчтой

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  зуны цагийн хуваарьтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулах байсан ч Д.Амарбаясгалан сайд хөдөө орон нутагт томилолтоор явж байгаа тул ирэх долоо хоногт болж хойшлуулсан.

2001-2005, 2015-2017 онуудад зуны тоололд шилжээд 2017 оноос хойш зуны цагийн тоололд шилжээгүй. Дэлхийн 70 орчим улс зуны цагийн тоололд шилждэг. Эдийн засгийн үүднээс эрчим хүч хэмнэдэг, ажлын бүтээмж нэмэгддэг, ажил албаа эрт тараад иргэд хувийнхаа амьдралд зарцуулах цаг нэмэгддэг гэдэг. Эрүүл мэндийн хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан судалгаагаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Хүний био хэмнэлд өөрчлөлт орсноос ялангуяа ахмад болон хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Зүрх судасны өвчлөл нэмэгддэг гэсэн олон улсын судалгаанууд байдаг. Байгалийн цагийг урагшлуулах биш ажил албаны эхлэх цагт өөрчлөлт оруулж болох юм. Энэ нь нөлөөлөл харьцангуй бага” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn