НӨАТ-ын сугалааны тохирлоор 30 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо

2023-03-22

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдрийн хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн баримтууд хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 64979267

  • 30-60 мянган төгрөгийн азтан – 31922
  • 40-100 мянган төгрөгийн азтан – 3158
  • 60-500 мянган төгрөгийн азтан – 319
  • 100 мянгаас-5 сая төгрөгийн азтан – 32
  • 500 мянгаас 10 сая төгрөгийн –2
  • 5 саяас 30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.

64979267 дугаартай баримт бүртгүүлсэн иргэн нь 1-10 баримт бүртгүүлсэн бол 5 сая, 11-50 баримт бүртгүүлсэн бол 10 сая, 51-с дээш тооны баримт бүртгүүлсэн 30 сая төгрөг авах юм. 90 хоногийн дотор баталгаажуулалтаа хийхгүй бол урамшууллыг олгохгүй тул Иргэн та харъяа татварын албан дээр хүсэлтээ гаргана уу.

Холбоотой мэдээ