
Гуравдугаар сарын 08-наас хойш ухаагүй байсан гурван настай хүү аппаратнаас гарч, тодорхой хэмжээнд биеийн байдал нь харьцангуй тогтвортой болжээ. Одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмийн эрчимт эмчилгээ болон нөхөн сэргээх эмчилгээг хослуулан хийлгэж байна. Хүүгийн төрсөн эцэг М.Цогтбаатар хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 150 сая төгрөгийн хандивыг нийт олон нийтээс хүслээ.
Данс: Хаан банк 5434121006 Аав М.Цогтбаатар
Хүүгийн аав М.Цогтбаатар:
Манай гэр бүлийн хувьд хамгийн түрүүнд бяцсан хүүгээ хөл дээр нь босгох нь л хамгийн чухал байна. Мөрдөн байцаалтын тухайд цагдаа нар ажлаа хийх байх. Хүүгийн ээжийн хувьд гэр бүлийн гадуурх харилцаа нэг биш удаа гаргасан тул аргагүйн эрхэнд салсан байсан. Манай хүүгийн ээжийнх нь ээж нь 8-ны өдөр над руу залгаж хэл дуулгасан. Хүүгээ зодуулж байсныг мэдээгүй, саллаа гээд зөнгөөр нь хаяагүй, хүүхдүүдтэйгээ холбоотой байхыг хичээдэг байсан. Аавтайгаа байснаас төрсөн эхтэйгээ байсан нь дээр юм болов уу гэж бодоод ээжтэй нь үлдээсэн. Том хүүгээ өөр дээрээ байлгаж байсан боловч Цагаан сарын дараагаас хүүгийнхий хүсэлтээр ээж, дүүтэй нь хамт байлгасан. Бид хоёр салсан ч хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хүүгийн ээж өөр хүнтэй суух гэж байгаа гээд хүүтэйгээ уулзъя гэхээр “Би өөр хүнтэй суучихсан, энэ хүнийг бараг л аавыг нь гээд хэлчихсэн” гээд уулзуулдаггүй байсан. Утсаар л яриулдаг байсан. Ярих болгонд мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өгдөг байсан. Сүүлд том хүүгээсээ сонссон миний явуулсан мөнгийг хүүхдүүддээ бид өөрсдөө архи, согтууруулах ундаа ч юм уу тийм юманд зарцуулдаг байсан байна лээ. Хүүгийн ээж бид хоёр хүүгээ 37 хүрээд халуурахад нь л эмнэлэг бариад гүйдэг байсан. Гэтэл хүүхдээ зодуулчихаад байхад хоёр өдөр аргацаасанд гайхаж байна.
ГССҮТ-ийн нийт эмч, ажилчдад үнэхээр талархаж байна, хүүд маань чадахаараа тусаллаа.