Зуны цагийн тоололд шилжих эсэхийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

2023-03-22

Энэ 2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн тоололд шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас санал авч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар тус асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдээлж байв.

Гэвч олон нийтийн дунд маргаантай байгаа учир уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор яваа учир ирснийх нь дараа зуны цагийн хуваарьт шилжүүлэх эсэхийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Холбоотой мэдээ