
Боловсролын сайд зуны цагийн хуваарьтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Цаг урагшлуулна гэдэг нь хүүхэд нэг цагаар хүүхэд эрт сэрнэ гэсэн үг. Бага ангийн, цэцэрлэгийн хүүхэд нэг цагаар эрт сэрэх нь хүүхдүүдийн биед сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарсан. Боловсролын сайдын хувьд зөв шийдвэр гэж бодохгүй байна. Гэхдээ эцсийн шийдвэр Засгийн газрын түвшинд гарна” гэв.