
УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийв.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 2012.04.11-нөөс хойш төрсөн иргэнд 1072 хувьцааг олгох уу гэдэг асуудал яригдаж байна. Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшигч байх, шинэ хүүхэд төрөхөд хувьцааны гэрчилгээгээ авдаг, арилжааны чиглэлийн хувьцаа биш тул насан өөд болоход хувьцаа эзэмших эрх нь зогсдог байх нь зөв гэж ярилцаж байгаа. Хүн амын өсөлт, эдийн засгийн өсөлтөөс хамаарч жил бүр ногдол ашгаа авдаг байх, хүн амын тооноос хамаарч хувьцааны тоо өөрчлөгддөг байх нь зүйтэй гэж бодож байна. Иргэдээ хохироохгүй байх шийдвэрийг гаргахыг зорьж байна. Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барихтай зэрэгцэн 1072 хувьцааны зохицуулалтыг гаргана.