УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

2023-03-17

УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ, АБГББХ хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн.

Энэхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хориг тавьсныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Ерөнхийлөгчийн хоригийн талаар ЕТГ-ын Тамгын газрын дарга Я.Содбаатар тайлбар хийсэн. Тэрбээр “Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна.
  • Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан” гэсэн юм.

Холбоотой мэдээ