Цинь Ши Хуаны бунхнаас голдуу ваараар урласан 1000 гаруй дурсгалыг шинээр олжээ

Эртний Цинь улсыг үндэслэгч, нэгдсэн хятадын анхны хаан Цинь Шихуаны бунханд дагалдуулан оршуулсан морьт цэргийн хөшөө дурсгалын цогцолборын нэгдүгээр хэсгээс археологичид саяхан ваараар үйлдсэн цэрэг,  морь,  тэрэг, бөмбөр зэрэг 1000 гаруй дурсгалт зүйлс шинээр олж илрүүлжээ.

Анх Хятадын Шааньси мужийн Сиань хотын ойролцоогоос 1974 онд нэгэн тариачин өвгөн худаг гаргахаар нүх ухаж байхад нь газар дороос шавар хүн гарч ирсэнд ихэд гайхжээ. Тэр нүхнээс нь ус ч гарсангүй тул хөшөөг муугийн хорлол хэмээн үзэж нутгийн хүмүүс дүүжилж хэмхэлжээ.

Ус гарахгүй байх нь ч аргагүй ажээ. Учир нь тухайн нутагт 2200 гаруй жилийн өмнө байгуулсан энэ шавар армийг газар дор удаан хугацаанд гэмтээлгүй хуурайгаар нь хадгалах зорилгоор ус зайлуулах систем байгуулсан байна. Энэ нь МЭӨ 200-гаад онд ч шинжлэх ухааны нарийн технологи хэрэглэж байсныг илтгэх аж. Зөвхөн тухайн цаг үед бус одоо ч энэ газар усгүй гэнэ.

Тариачин өвгөний олж авсан тэр хөшөө газар дороос олдсон жинхэнэ эрдэнэс байсан юм. Шааньси муж дахь Хятадын эртний зургаан гүрний нийслэл байсан Сиань хотын  2009 оноос эхлэн дэлхий нийтэд нээлттэй болсон уг цогцолбор газрыг жил бүр 1 сая гаруй жуулчин үздэг.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn