Б.Бат-Эрдэнэ: Т.Баясгалан, Кёкүшюзан Д.Батбаяр нар нь Горхи-Тэрэлжийн уугуул иргэд тул газар олгосон

2023-03-16

Байгаль орчны сайдын тушаалаар Дуучин Д.Болд, Кёкүшюзан Д.Батбаяр нарт газар олгосон гэх мэдээлэлд БОАЖ-наас албан ёсны тайлбар өгөв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болдтой холбоотой асуудал бол олгогдсон олон иргэний дунд орсон, 2.7 га газрыг олгоогүй. Өнгөрсөн хугацаанд БОАЖЯ-наас газар олгохгүй байх бодлогыг барьж байгаа.

Олгох газар ч нөгөө талдаа байхгүй юм билээ. 5494 га газрыг дархан цаазат хамгаалалтын бүсэд шилжүүлсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгө барьсан хэсэг хүртэл тулгаж хамгаалалтын бүсэд оруулсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс газрыг зөвхөн дуудлага худалдаа, төслийн сонгон шалгаруулалтаари олгох хууль хэрэгжиж эхэлсэн.

Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад, хөрөнгө нь баталгаажсан бол байршиж байгаа иргэн тус газраа ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг нь олгохоор заасан.

Дуучин Д.Болд 7 жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан. Иргэний болон бусад хууль тогтоомжоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн.

Өнгөрсөн хугацаанд Богдхан уулын Нүхтийн, Залаатын, Богины зэрэг есөн аманд цаашдаа огт газар олголт хийгдэхгүй болгосон.

Горхи Тэрэлж дээр уугууд 48 иргэнд газар олголт хийсэн дотор Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан  нар орсон байна.

Уугуул иргэд, тухайн газартаа төрж өссөн хүмүүст газар олголтыг хийж байгаа. Эцэг, эхээсээ авахуулаад амьдарч байсан гэх мэдээлэл бидэнд байна” гэлээ.

Холбоотой мэдээ