Б.Бат-Эрдэнэ:Газрын наймааны хардлага байвал АТГ-д өгч шалгуулж болно

Байгаль орчны сайдын тушаалаар Дуучин Д.Болдод Нүхтийн аманд 2751 метр квадрат бүхий газрыг олгосон гэх мэдээлэлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ  “Д.Болдтой холбоотой мэдээллийг сайн мэдэхгүй байна. Иргэн Дорж байна уу, Дондог байна уу хамаагүй, материал бүрдүүлбэр хуульд нийцэж байгаа эсэхэд л анхаардаг. Газар, наймаа, хардлага байвал АТГ-д өгч шалгуулж болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газрын бэлэглэийн харилцаа байхгүй, зөвхөн ашиглах зөвшөөрөлтэй байдаг.

Энэ мэдээллийг мэдээж Төрийн нарийн бичгийн дарга явуулж байгаа байлгүй. Мэдээлэлд цензуртай хандах хэрэгтэй” гэх тайлбарыг өглөө.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn