Хаврын чуулганы эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

2023-03-15

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр эхэлж байна. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Лхагва гарагт Ардчилсан намын бүлгийн хуралдаан товлогдсон бол Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. 

Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар  Ерөнхий сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

Холбоотой мэдээ