Францын Сенат Засгийн газраас дэвшүүлсэн тэтгэврийн шинэчлэлийг дэмжсэн тухай тус улсын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгдсэн. Энэ нь бүгд найрамдах улсыг хамарсан томоохон эсэргүүцлийн жагсаалын эхлэл болжээ.
“Олон зуун цаг үргэлжилсэн мэтгэлцээний эцэст Сенат тэтгэврийн шинэчлэлийн текстийг баталлаа. Манай тэтгэврийн ирээдүйг баталгаажуулах шинэчлэлийн чухал үе шат” гэж Борн твиттер хуудсандаа бичээд, Засгийн газар эцсийн шийдвэр гаргахад бүрэн бэлэн байна гэж нэмж хэлэв.
Сануулахад, Францын эрх баригчид тэтгэврийн насыг 2030 он гэхэд 64 нас болгохоор төлөвлөж байгаагаа зарласан. Үүнээс болж улс даяар томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.