Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хулгайд холбогдсон нь батлагдсан тохиолдолд хариуцлагыг хэрхэн тооцох талаар мэдээлэл өгөхийг хүсч байгаа ажээ. Жагсагчид өнгөрсөн оноос эхэлж тууштай тэмцсэн бөгөөд хулгайчдад хариуцлага тооцуулах шаардлагын хариугаа нэхэх төлөөлөл дундаасаа гаргаад байгаа юм.
Засгийн газраас жагсагчдын тэмцлийг үл ойшоож, шаардлагад бодит хариулт өгөхгүй байгаа учраас хариу авах хүртлээ тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Жагсагчид он гарснаас хойш төв талбайд дахин гурван удаа жагсаал зохион байгуулсан бөгөөд зарласан нүүрсний хулгайчдад бодит хариуцлага тооц гэдгийг шаардсан. Харин АТГ, Засгийн газрын зүгээс ажлын хэсэг хуулийн дагуу шалгалтын ажлыг үргэлжлүүлж, мөрдөн байцаалт авч байгаа гэх хариултыг өгөөд байгаа.
Эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийн зүгээс бүхий л талын төлөөллийг багтаасан институци байгуулж тэмцэхээ илэрхийлсэн. Гэхдээ хамгийн гол нь шударга ёсыг шаардаж байгаа учраас гол төлөв хуульч, багш, сэхээтнүүдийн төлөөллийг институцид оруулахыг хүсч байгаагаа илэрхийлж байна.